Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал хойшиллоо
2017-06-16

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал хойшиллоо. Хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болохоор товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов. Тодруулбал, ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.

 

 

Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яасан хойшлож хандаггүй шүүх хурал вэ!
2017-06-16