Ажилгүй иргэдэд 20 мянган ажлын байр санал болголоо
2017-06-19

Гэрэл зургийг mpa.mn

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

 

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 39.4 мянган ажилгүй иргэн байгаа. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ. Тэгвэл энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 60 орчим ААН байгууллага 20 мянга орчим ажлын байрыг нээлттэй зарлаж иргэдийг бүртгэж байна.

 

Мөн өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээг явуулж байлаа. Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн суралцагч, төгсөгчид ур чадвараа үзүүлж, барилгын загвар үзүүлэн байгуулж, хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа дэлгэжээ.

 

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах  хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд  Улаанбаатар хот Сүхбаатар талбайд болон 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдана.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zailuulaaaaa:
Goy shouuuuuu bn shuuu!!!!!!!. Haragdaaaaach chaabaas. Ene chatsgatai huuhed 20,000 hun ajild oruullaaaaaa yu chaabaas
2017-07-04
Za:
Bi 65 nastai ajild ormoor bn yaahuu saidanrsar aaa?
2017-07-04
Хөх Монгол:
Үйлдвэр байхгүй улс 20 мянган ажлын байрыг бий болголоо юу??? сонгуульд санал авах гэж... түүнд нь итгэж л байдаг... Түүний оронд нэртэйгээрээ төрийн албанд 20 мянган ажлын байрыг бий болгоно гэвэл... МАН намын арга ядсан арга хэмжээнд итгэж л байдаг өнөөгийн залуусаа гэж...
2017-06-25
bat:
mash sain bn manii ued l ediin zasag buh ym sergediim daa
2017-06-19