Шинээр томилогдсон хяналтын прокурор тангараг өргөжээ

Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан "Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/175 тоот тушаалаар Увс аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Ясимхан овогтой Динагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болжээ.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд, оролцсон байна. Тангараг өргөх үйл ажиллагаанд уригдан ирсэн зочид шинээр томилогдсон хяналтын прокурор Я.Динад ажлын амжилт хүсэн ерөөж, Увс аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Эрдэнэбаяр шинээр томилогдсон прокурорт дурсгалын зүйл гардуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ