”Удирдлагын төв”-ийн нээлт болно

09.00 цагт: ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын билтехнологийн лабораториос “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр (Оффицеруудын ордон)-ны хурлын танхимд зохион байгуулна.
09.00-16.00 цагт: БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт, анхдугаар уулзалт хэлэлцүүлэг “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд болно.
10.00-16.00 цагт: Сүхбаатар дүүргийн “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” өдөрлөг арга хэмжээ Цэрэндоржийн талбайд зохион байгуулагдана.
10.30 цагт: Монголын Сурагчдын Холбоо Эцэг Эхчүүдийн Холбоо хамтран сурагчийн дүрэмт хувцасны үнийн асуудлаар МЗХ-ны 109 тоотод мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах талаар мэдээлнэ.
11.00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Монгол Үндэсний Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой - Аудио, Видео Хар Пи Ар-аас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр амин чухал сэдэвт хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, намын удирдлагууд оролцоно.
11:00 цагт: Монгол Улсын Шадар сайдын өрөөнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел морилж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбоо ТББ-аас ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ "Удирдлагын төв”-ийн нээлт болно. Энэхүү төвийг Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор боловсруулан НИТХ-аар батлуулсан “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг хүрээнд шинээр байгуулж буй юм.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу гэх мэт нийгмээс гадуурхагдаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хар сурталчилгаа, талцал, шуугианаас залхаж байгаа талаар энгийн иргэд үгээ хэлнэ.
14.00 цагт: Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт Хүүхдийн төв ном санд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ