Монгол хүний дундаж наслалт 69.57 болжээ

img

Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн талаарх судалгаа, мэдээллийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт өнөөдөр /2017.06.20/ болно.

 

“Эрүүл  мэндийн үзүүлэлт” номыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэн бүх түвшний мэдээлэл хэрэглэгчид, төрийн байгууллага,  олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын 300 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд  үнэ төлбөргүйгээр түгээх аж.

 

Монгол улсын хүн ам 2016 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 119.9 мянга болж, нийт хүн амын 68.9 хувь нь хот суурин газар, үлдсэн 31.1 хувь нь хөдөө амьдарч байна. Дундаж наслалт 2016 онд 69.57 болж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.10, эрэгтэйчүүдийнх 65.58 байна.

 

2016 онд улсын хэмжээнд 77803 эх амаржсан нь 2015 онтой харьцуулахад төрөлт 2631 тохиолдлоор буюу 3.3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 78194 хүүхэд амьд төрсөн ба 1681 нь хоёр ихэр, 27 нь гурван ихэр  хүүхэд байна.

 

Хүн амын нас баралтын ерөнхий коэффициент 1990 онд 7.9 байсан бол  2016 онд уг үзүүлэлт 5.2 болж  1990 онтой харьцуулахад 2.7-аар буурсан үзүүлэлттэй байна.

 

Монгол улсад эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 134, нэг их эмчид ногдох хүний тоо 309 байгаа ба 10000 хүн тутмын 2749 хүн давхардсан тоогоор хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг авч, жилд 1 иргэн 5.5 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байгаа нь жилээс жилд тусламж үйлчилгээний хүртээмж өсөж байгааг харуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzochin:
MAN garch ireed humuusiin uheh nasig todorhoildog mundag garuud shuu Ene balai yumnuudaas hurdhan salj uheh yumsan
2017-06-21
Зочин:
ахмадын тэтгэвэрт орох насыг хуучнаар нь байлгаж өгвөл тун сайн байна
2017-06-20
Зочин:
ахмадын тэтгэвэрт орох насыг хуучнаар нь байлгаж өгвөл тун сайн байна
2017-06-20
irgen:
tord dandaa maanag hymyys baigaa shdee
2017-06-20
irgen:
tord dandaa maanag hymyys baigaa shdee
2017-06-20
Зочин:
Монгол эрэгтэй хүний дундаж нас 65,58 байхад тэтгэврийн насыг нь 65 болгосон нь эрчүүдээ тэтгэвэрт гаргалгүй бурханы оронд явуулах тэтгэвэр-ийн мөнгө хэмнэх МАН-ын бодлого уу.УИХ-ын дарга М.Энхболд та энэ хуулийг 2018 оны 01 сарын 01-нээс хэрэгжихээр баталсан.Ийм хүнийг Монгол улсын ерөнхийлөгч болгоно гэхэд сэтгэлд багтахгүй байна.Өөрөө төрөөс төрсөн тэрбумтан ,нэг насаараа идээд барахгүй хөрөнгө хураасан хүн энгийн ядуу иргэдээ даанч боддоггүй юм даа
2017-06-20
irgen:
tord dandaa maanag hymyys baigaa shdee
irgen:
tord dandaa maanag hymyys baigaa shdee
сонгогч:
Засгийн газрынхаа гар хөл болсон Статистикийн газарт иргэх хүн алга болсон, эрэгтэйчүүдийг 65 нас хүртэл нь ажилд зүтгүүлчихээд шууд ҮХҮҮЛЭХ харгис хууль гаргасан МАН-д итгэх үү? Одоо л сонгуулиар юу хийснээ ард түмнээ яаж доромжилсноо МАН-ынхан өөрсдөө мэдэрцгээдээ
2017-06-20
Зочин:
Uvchlul iim ih tegeed bas buun stress baihad bas orchin ni ytaa maanitai baihad yy .
2017-06-20
Зочин:
хэ хэ тэтгэвэрийн нас нэмсэн ээ цайруулах гэж байна уу аан хууртахгүй шүү
2017-06-20
Зочин:
хэ хэ тэтгэвэрийн нас нэмсэн ээ цайруулах гэж байна уу аан
2017-06-20
ХУРАЙ ХУРАЙ:
ЭНХРИЙ ХАЙРТ МАН НАМЫН МААНЬ АЧ ТУС
2017-06-20
Зочин:
ТЭТГЭВЭР ӨГӨХГҮИ ГЭСЭН АРГАЧИЛАЛ УУ
2017-06-20
Зочин:
Юун ч сүртэй зууны нарийвчлал вэ?
2017-06-20