Налайхын замыг өргөсгөж, 4 эгнээ болголоо

img

 

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.  

 

Одоо Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд уг замыг зургаадугаар сарын 27, 28-ны үед ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Замын ажлыг дагаад гадаргууны ус зайлуулах байгууламж, явган замаас гадна тус дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинээр гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг үе шаттай хийх юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

налайхын замыг хагархайг нь бөглөхөд, түрдээ болн:
хэтэрхий их ачаалалтай зам шүү дээ
2017-06-21
НАЛАЙХ УЛААНБААТАРЫН ЗАМЫГ ИНГЭЖ ХИЙНЭ ГЭЖ ЗАРЛАА:
мань мэтийгээ хөөрхөн дөнгөөд, мангартуулаад байх юмаа. ажил хийсэн нэртэй
2017-06-21
Зочин:
4 эгнээ бол маш осолтой, зөвхөн 2 урсгалтай байх хэрэгтэй дээ! Монголчууд хэзээ ч дүрэм барихгүй!
2017-06-20