Борооны улмаас зарим дүүрэгт цахилгаан тасарчээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр нийслэл хотод их хэмжээний устай бороо орж, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний зарим шугам хамгаалалт /аваарын бус/-аар тасарч зарим хэрэглэгчдийн хэрэглээ түр тасалджээ.

 

Одоогийн байдлаар дараах газруудад цахилгаан эрчим хүчний тасралт гарсан бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шуурхай үйлчилгээний 14 бригад гэмтэл саатлыг засварлан ажиллаж байгаа аж.

 

  • Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзалын арын орон сууцны зарим байр,

 

  • Хан-Уул дүүргийн Нүхтийн амны зарим хэсгээр,

 

  • Баянгол дүүргийн 4-р хорооллын зарим хэсгээр,

 

  • Баянзүрх дүүргийн Дүнжингарав хороолол, Жанжины гудамжууд, Ботаник, Амгалангаас Улиастайн гүүр хүртэлх, Ургах наран хорооллоос Хонхор хүртэлх зам дагуу зарим хэсгээр, Гачуурт, Шар хоолойн ам, Хуандайн ам.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ