ТОП-20 индекс буурчээ

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 50 ХК-ийн 57.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 42.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 36.4 мянган ширхэг хувьцааг 51.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 6.5 мянган ширхэг хувьцааг 6.3 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 239 хэлцэл хийгдсэн байна. Нийт 50 үнэт цаас арилжигдсанаас 23 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20155.54 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 340.82 нэгжээр буюу 1.66%-иар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 32.4 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөрөнгийн биржийн ТОР20-ийн хамгийн эрсдэлгүй нь Баянгол зочид буудал ХК-ийн хувьцаа юм. 1.Улаанбаатарын хамгийн том газартай үл хөдлөх хөрөнгө 2.Хамгийн өндөр буюу 36%-ийн цэвэр ашигтай 3.Өөрийн хөрөнгө болон өгөөжөөсөө хэд дахин бага үнээр бирж дээр зарагдаж байгаа. http://mse.mn/index.php?module=stock&sid=13&?=st&c=1 link рүү орж бодитоор хандая.
2012-01-11
Хөрөнгийн биржийн ТОР20-ийн хамгийн эрсдэлгүй нь Баянгол зочид буудал ХК-ийн хувьцаа юм. 1.Улаанбаатарын хамгийн том газартай үл хөдлөх хөрөнгө 2.Хамгийн өндөр буюу 36%-ийн цэвэр ашигтай 3.Өөрийн хөрөнгө болон өгөөжөөсөө хэд дахин бага үнээр бирж дээр зарагдаж байгаа. Иймд цөөн хэдэн этгээдийн аманд багтаж хамгийн эрсдэлгүй, хамгийн өгөөжтэй хувьцаагаа хямд зарж, хохирохгүй байхыг бусад хувьцаа эзэмшигчиддээ уриалж байна. http://mse.mn/index.php?module=stock&sid=13&?=st&c=1 link рүү орж бодитоор хандая.
2012-01-11