АТГ: МАН 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл тогтоогдоогүй

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ.

 

Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын хэсэг байгуулж 14 хоногийн хугацаанд шалгалтыг хийж дуусгахыг даалгасан.

 

Авлигатай тэмцэх газраас 2016 оны сонгуулиар сонгогдсон болон сонгуулийн дараа томилогдсон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий иргэдээс тайлбар авахад Монгол Ардын Намын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна.

 

Иймд тухайн тайлбарууд бүхий 337 хуудас материалыг Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлэв.

 

Ийнхүү прокурорт баримтыг хүргүүлсэн нь тухайн гомдол, мэдээлэл хаагдаж буй гэсэн үг биш бөгөөд зарим шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэрэн:
Атг - н хулгайчууд юу гэж шаагаад бн вэ. Та нар хэзээ хэрэг үнэн мөнөөр нь шийдэж бсн юм бэ. Муу шаалтуурууд аа. Энх жаргал гэгч. Ман- н тэжээвэр гөлөг өө. Новшнууд аа
2017-06-22
Зочин:
Завдсан гэдгээр ял авах естой ш дээ
2017-06-22
Зочин:
Бизда энхжаргал хэний хүн бн бичлэгээс ойлгосжтой
2017-06-22
Зочин:
ATG KHENII ERKH ASHGIIG KHAMGAALDAG NI KHARAGDLAA , DURAKUUD
2017-06-21
hoorhii:
hoorhiidoo ingeel baijl baiy mongol chuud mini hamgiin goy ni bvh hvn monh amidrah bish
2017-06-21
Зочин:
Yaj Tsogtooh yum be??? Yarisan hun ni TIIMEE IIM YUM YARISAN , bichleg aldagdsan baina lee... bid haij baiga geed heleed baihad Ene ewluuleg baina gej helj chadaj baiga Tsagdaagiin gazartai uls ene delhiid HED baiga we?
2017-06-21
Зочин:
Анх энэ төлөвлөгөөг боловсруулалцан хамтран ажиллахаар байсан нэг хүн нь энэ хэрэгт холбогдолгүй юм уу?
2017-06-21
Би:
Ямар тэнэг юм бэ. 60 тэрбумыг босгох төлөвлөгөө нь ил болсон тул хэрэгжүүлж чадаагүй биз дээ. АТГ үнэн дүфф хүмүүс бдг юму
2017-06-21