Согтуу залуус дайруулжээ

img

Замын цагдаагийн албаны ЖШУХ-д мягмар гаригт нийт 348 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүний 252 нь зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4, автомашинтай мөргөлдсөн 4, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

 

Тухайн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 хүнийг илрүүлэн саатуулжээ. Жишээлбэл, “Нар” хүүхдийн дэлгүүрийн хойд замд Domani автомашины жолооч Э нь явган зорчигч 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон аж. Мөн “Оргил” худалдааны төвийн урд замд T.prius маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 37 настай Б, 25 настай А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Тэд мөн л согтуугаар замын хөдөлгөөнд оролцжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ