Өндөр настан, хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

img

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа саяхан "мөнгөгүй үед эмнэлэг босгох ч хүнд ажил байна шүү. Гэхдээ болгоно" хэмээн бичиж байсан. Тэгвэл тэр ажлаа дуусгаж чаджээ. Баянгол дүүрэгт өнөөдөр 60 ортой Ахмад настны болон 60 ортой хүүхдийн шинэхэн эмнэлэг 11.00 цагт нээлтээ хийнэ.

 

Тус эмнэлгийг орчин үеийн техник, технологи, боловсон хүчнээр хангагдсан эмнэлэг болгохоор зорьжээ. Эмнэлгийн 1, 2 дугаар давхрыг амбулаторын угтах үйлчилгээ, 3,4,5 дугаар давхрыг ахмад настан хэвтэн эмчлүүлэх тасаг, 6,7,8 дугаар давхрыг хүүхдийн тасаг болгон тохижуулсан байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дүүргийн засаг дарга хэлсэндээ хүрдэг ажилсаг ухаантай хүн юмаа ,Энэ дүүргийн газрын алба л ажилгаа муутай болохоор өрөгдөл өгөөд ч нэмэргүй дуртай нь төмөр авчраад цонх хаана тэгээд хөцөлдөхөөр байнга мөнгөггүй гэсээр төмөр саваар дүүрэхнээ
2017-06-22