Г.Ариунбаатар Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

img

09:30 цагт Дэлхийн шилдэг 5 дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. 


10:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдлыг хангах хүрээнд оролцогч талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Мөн www.iltodgeree.mn цахим сангийн нээлтийн ажиллагаа болно.  


10:30 цагт:  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Төрийн ордны А танхимд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. 


11.00 цагт: Баянгол дүүрэгт 60 ортой Ахмад настны болон 60 ортой хүүхдийн шинэхэн эмнэлэг нээлтээ хийнэ. 


11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан-Уул аймгийн хувьчлагдсан барилгуудын талаарх "но"-той асуудлаар орон нутгийн иргэд хэвлэлийн хурал зарлалаа.


11:30 цагт. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Хөвсгөл нутгаа хамгаалъя" ТББ-аас Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төсөл, лиценз олголтын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Хар тамхины эсрэг эцэг эхчүүдийн нэгдсэн холбооноос “Хүү нь ухаарсан аян”-ы талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


14.00 цагт: Барилгын салбарын Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгчид одоо ямар нөхцөл байдалтай байгааг хэлэлцэх форум МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулагдана. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Д:
Юун Далантай. Далантай бол Ариунбаатарын хажууд зүгээр л найрын дуучин
2017-06-22
Зочин:
ENE ODOO UNEN UU. NEG L SHOU HIISEN BATSAAN. ENENII ABSAN SHAGNALUUDIIG U.DALANTAI ABCH L BASAN YUM BILEE SH DEE
2017-06-22