Иргэдэд 60 сая төгрөгийн шагнал гардуулна

Цагдаагийн ерөнхий газраас 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэд, олон нийтийн дунд зарласан. Уралдааны шилдгүүдэд өнөөдөр шагналыг нь гардуулах ажээ.
Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг иргэдий дунд зохион байгуулсан.
Уралдаанд шалгарсан хороо, СӨХ, Хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, цагдаагийн алба хаагч, иргэдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газрын төв байр /3 давхарт/ 12.00 цагт болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ