Кал Крачловын шинэ гэрээ

img

МотоЖП-н ДАШТ-ий шилдэг оролцогчдын нэг Их Британи нисгэгч Кал Крачлов багтайгаа гэрээгээ сунгажээ. Тэрбээр 2015 оноос LCR Honda багт хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд 2 жил гаруйн хугацаанд тус багийн нэрийн өмнөөс 40 Гран Прид оролцож, 6 удаа шагналын тавцанд гарсан юм.

 

Ялангуяа тэрбээр өнгөрсөн улиралд тун өндөр формтой байсан бөгөөд Чех, Австралийн ГранПрид түрүүлсэн юм. Энэ жилийн хувьд Аргентины Гран Пригийн III байрыг эзлээд байгаа билээ.

 

LCR Honda түүнд 2 жилийн шинэ гэрээг санал болгосон бөгөөд 2019 оныг дуустал энэ багт уралдах нь тодорхой болсон юм. Түүний энэ жилийн цалингийн хэмжээ 1.8 сая доллар байгаа бол шинэ гэрээний хугацаа эхлэхэд 2 дахин өсөх магадлалтай байна.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ