Онцгой зочин
Мэргэжлийн бэйсбоолын Балтимоор Ориолс болон Кливлэнд Индианс багуудын тоглолтын өмнө Ориолс багийнхан дээр нэгэн онцгой зочин иржээ. Энэ бол 14 настай Люк Терри.
Тэрбээр ой 7 сартай байхдаа бактерийн халдвараас болж нэг гараа алджээ. Хэдий нэг гараа харамсалтайгаар алдсан ч гэсэн хайртай спортоороо хичээллэхээ больж байсангүй. Одоо тэрбээр дунд сургуулийн сурагч бөгөөд сургуулийнхаа бэйсбоолын багт тоглодог гэнэ.
Люк Терри өчигдөр Ориолс болон Индианс багуудын тоглолтын өмнө Ориолсын кэтчэрүүд болох Вэлингтон Кастилло, Калеб Жосеф нартай бэлтгэл хийсэн байна. Мөн тоглолтын өмнө алдрын танхимын гишүүн Жим Палмерийн шидсэн бөмбөгийг барьж, хүндэтгэл ёслолын арга хэмжээний нэг хэсэг болсон нь жаалхүүгийн хувьд мөрөөдөл биелсэн агшин байлаа.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ