Нэр дэвшигчдийн 3 үеийн намтрыг ил болгох хүсэлт тавина

img

10.00 цагт: Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ зохион байгуулна.


11.00 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо "Буянт-Ухаа 2" хорооллын 240 хүүхдийн 250 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаа болно.


11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Архивын ерөнхий газарт очиж, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн "Гурван үеийн намтар"-ийн лавлагааг олон нийтэд ил болгох хүсэлт тавина. 


11.00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 


11.00 цагт: Хүний эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс “Иргэдэд хандах иргэний нийгмийн үг” сэдвээр MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. 


11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй компанийн бонд арилжаалагдах гэж байна. Энэ талаар “Сүү” ХК, “Голомт капитал”, “Тэнгэр капитал”, “Ард капитал” ХХК хамтран мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Эко Парк” төслийн шав тавих ёслол Нарангийн энгэрт болно.


12.00 цагт: ЗӨСҮТ-д “Тарваган тахал өвчний хариу арга хэмжээ” сэдэвт хээрийн иж бүрэн үзүүлэх сургуулийг зохион байгуулна.


13.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Италийн алдарт удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар Итали Монголын уран бүтээлчид хамтарч мэдээлэл хийнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүсэлт тавилаа гээд яадгийн. Женко чиний үр хүүхэд ирээдүй залуучууд дунд их гай тарьж бн шүү. Хар тамхи гээч аймшгийн зүйлийг дэлгэрүүлж хүний амь нас хүртэл гэрт нь үрэгдээд бхад мөнгөөр бүгдийг хэрэгсэхгүй болгоод. Хүний удам бүгд монгол л рүмүүс дэвшиж бн. Өө хайгаад үхлээ энэ рекет женко
2017-06-23