Нийслэлийн 6000 айл өрхийг тог цахилгаанд холбоно

Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд нийт 13 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй “42 багц”ажлыг эрчим хүчний барилга угсралтын 38 компани 15-30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ.
Ингэснээр 2017 онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох аж.
Багц ажлуудын хувьд нийт 63 дэд станц, 0.4 кВ-ын 114 км, 10 кВ-ын 19.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 10 кВ-ын 10.2 км цахилгаан дамжуулах кабель шугам баригдаж төвлөрсөн сүлжээнд холбогдоно.
Энэхүү эрчим хүчний барилга угсралтын ажлуудыг УБЦТС ТӨХК эцсийн шатанд хүлээн авч ашиглалтад оруулахаас гадна хяналт тавин ажиллаж байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ