Ихэнх нутгаар 30 градусыг давж хална

img

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна

 

2017 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ