Хүмүүжигчдийн гэр бүлтэй уулзалт хийнэ

img

09.00 цагт: Хан-Уул товерийн II давхарт "Үргүйдлийг даван туулах арга замууд" сэдэвт семинар болж байна.


11.30 цагт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг сурталчлах, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тэгштгэлийн талаар мэдээлэл өгөх, хоригдогчдыг суллагдахад бэлтгэх, нийгэмшүүлэх, ар гэрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын байранд хүмүүжигчдийн гэр бүлийнхийг хүлээн авч уулзах уулзалтыг зохион байгуулна.


12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын сонгуулийн штабаас шуурхай хурал зарлалаа.


15.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаа Чингисийн талбай дээр  болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ