“Талх чихэр” ХХК-ийн байранд дээрмийн дуудлагаар очсон

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын явц үргэлжилж байна. Сонгуультай холбогдуулан ЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатар, Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал нар мэдээлэл хийлээ.

 

Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотой 649 гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж байгаа юм байна. Тухайлбал өнөөдөр /2017.06.26/ ХУД-ийн 15 дугаар хорооны санал хураах байранд  иргэн Т санал өгөхөөр ороход саналын хуудсыг өгөхдөө зохион байгуулагч давхар наалдчихсан саналын хуудас өгсөн зөрчил гарчээ.  Иргэн энэ талаар зохион байгуулагчид хэлж, ажиглагч нарыг байлцуулан давхар олгогдсон хуудсыг хүчингүйд тооцож, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Үүний дараа АН-ын гишүүн Л.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэг нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудан, бичлэг хийж, санал хураалтыг будилаантуулж байна гэх мэдээллийг олон нийтэд тарааасан тухай ЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатар мэдээллээ.

 

Мөн “Талх чихэр” ХХК-ийн байранд утас булаалгасан хэргийн талаар мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу СХД-ийн цагдаа нар очиход  сэтгүүлч Мөнхбаясгалан тэргүүтэй хүмүүс тухайн компанийн эд зүйлсийг нь хураах гэж байсан ташаа мэдээллийг олон нийтэд цацсан гэдгийг тэрбээр хэллээ.

 

Өчигдөр сошиал хуудсаар 360 орчим иргэн давхар санал өгөх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан.  ОӨУБЕГ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьсны дагуу  шалгахад давхар иргэний үнэмлэх олгогдсон мэдээлэл тогтоогдоогүй Мөн саналын хуудсын зургийг авсан зөрчил сошиал хуудсаар тархаад байгаа ч энэ талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Шалгаж байгаа  гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатар “Сонгуулийн санал авах хэсгийн 1983 хороодын байранд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Алба хаагчид 7 хоногийн өмнөөс санал хураах байрыг 24 цагийн хамгаалалтад авч ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчдыг маань нам эвсэл холбоодын хүнийг өмөөрлөө зэргээр хэлж, шүүмжилж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй. Цагдаа нар аль нэг улс төрийн нам, хүчнийг дэмжээд байгаа талаар ташаа мэдээлэл тархаад байна” хэмээлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Женкогийн ард Мөнхбаясгалан гэж энэ нэг хутгуур, үймээний эзэн байх юм. Женко төрийн тэргүүн болбол энэ авгай хэвлэлийн албаны дарга болоод улс оронд хутгуурын мэдээ будлиантуулаад суух юм байна даа. Холхон баймаар их муу хүн юм аа.
2017-06-28
Tolog hujaa tsarait:
Ene avgai bohosoo hudaldaj amitan uimuuleh 2too garshsan shorongiin devsger balai avgai Jenkigiinhoo bohosiig doloogood hevtej baihdaa taarsan hujaa tsaraitai tolgiin erliiz novsh urgelj hutgaj uyag Tugjil Battulga shigee amitan umaa.
2017-06-27
Зочин:
Цагдаа муухай харагдаж байна. Хэт их мэдэгдэл хийж нэг талыг бариад байгаа нь илт л байна шүү дээ
2017-06-27
batbaatar hurandaa:
Su .Batboldiin sadangiin nuhur shu dee batbaatar hurandaa argagui l Man nam taldaa l daa
2017-06-26
mnbv:
ene taliigaach atmaanii huuhen bolimoor jum
2017-06-26
zochin:
TCAGDAAGIIN DED DARGA BATBAATAR TA MAHNII MASHINII UURGIIG SAIN BIELUULJIINE.TAHIIG CH GESEN TUUH HARAANA. SHUDARGA ZALUUCHUUDIIG IH HELMEGDUULVEL TA CH BAS OOROO TIIM SAIN YVAHGUI BIZDEE.
2017-06-26
zochin:
ER N TEGEED ENE SONGUULI SHAL UTGAGUI SONGUULI BOLJIINO.60 TERBUMAAR TORIIG MOCHLON ZARJ TORGUI BOLCHIHOOD HEND YA GEJ SONGOH IIN BE.ENHBOLD OO SHORONRUUGAA NOHDUUDEE DAGUULAAD ERTHEN JILEE HOROOSON N DEERGUI YU. TUUH TA NARIIG HARAANASHUU.
2017-06-26