В.Путинд ”тоогдсон” монгол бүсгүй

Монгол залуу ОХУ-ын Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийг алтан медальтай төгсч, В.Путины уулзалтад уригдсан мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ удаа өөр нэг алтан медальтныг танилцуулж байна.
Цэвээндоржийн Хишигсүрэн гэх дэслэгч бүсгүй ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургууль /Военный Университет/-ийг "Эдийн засгийн аюулгүй байдал" мэргэжлээр улаан диплом, “АЛТАН МЕДАЛЬ”-тай төгслөө.
Энэ сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яамны орлогч сайд, армийн генерал Н.А.Панков болон армийн генерал И.И.Ефремов нараас Поклонная гора дахь ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “АЛТАН МЕДАЛЬ”, улаан дипломоо гардан авлаа. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдаас улаан диплом, “АЛТАН МЕДАЛЬ”-тай төгсөж байгаа анхны тохиолдол юм. Дэслэгч Цэвээндоржийн Хишигсүрэн нь маргааш Кремлийн ордонд болох ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.В.Путины хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор уригдсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургууль нь В.И.Лениний нэрэмжит улс төрийн академи, ОХУ-ын зургаан том академи, их сургуулиудыг нэгтгэсэн 98 жилийн түүхтэй сургууль юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ