
Оюутолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй “Эрдэнэс Оюутолгой” компанийг байгуулах шийдвэр өнгөрөгч оны сүүлийн сарын 6-ны өдөр Засгийн газраас гарсан. Тэгвэл тус компанийн Гүйцэтгэх захирлаар Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Батбаатарыг томилжээ. Д.Батбаатар эрхэмтэй утсаар холбогдоход томилгоо оны өмнө хийгдсэн гэдгийг хэллээ. Мөн үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй, компаниа бүртгүүлэх гээд ажил их байгаа тул дараа мэдээлэл өгье гэлээ.
Тэрээр өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, МХЕГ-ын даргын албыг тус тус хашиж байсан аж. Одоо түүний удирдах “Эрдэнэс Оюутолгой” компани нь стратегийн ордыг түшиглэн явагдах үйл ажиллагаанд хяналт тавина. Орлогоо толгой компани болох “Эрдэнэс МГЛ” д төвлөрүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ