БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ

БНХАУ-д сүүлийн өдрүүдэд хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс иргэд хордлого авах тохиолдол гарах болжээ. Иймд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын температур +33 хэм хүртэл халж байгаа тул халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалагдаж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Хэрэв тарвас зөөлөрсөн байвал хадгалах хугацаа багасч, этилийн хий дотор нь үүссэн байдаг аж. Мөн зүсээгүй тарвасыг 10-15 хэмд, 2-3 долоо хоног хадгална. Үүнээс илүү хугацаагаар хадгалах шаардлагатай бол хөргөгчинд хадгална. Хэрэв 25 хэм болон түүнээс дээш хэмд хадгалах бол хадгалах хугацаа таван хоногоор буурдаг байна.
Харин зүссэн тарвасыг хөргөгчинд гурван өдрөөс илүүгүй хугацаагаар хадгална.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ