Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журмыг танилцуулна

БСШУСЯ-нд
09.00 цагаас БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ШУ инновацийн докторын дараах тэтгэлэг судлаач эрдэмтдэд гардуулна. 99030264
Эрүүл мэндийн яамны Б танхимд
09.00-17.00 Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэг- жил бүр зохион байгуулдаг “Яаралтай тусламжийн хариу үзүүлэх тогтолцоо” чуулган болно.
Сангийн Яаманд
09:00 цагт 2017-2024 онд Төрийн албан хаагчдыг Япон улсад сургахад зориулж 307 сая еэн буюу 20 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болно.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
10.30 цагт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс зохион байгуулж буй “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Спортын төв ордны хурлын дөрвөн давхарын өрөөнд
11:00 цагт "Тамирчдын өдөр"-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
NCP төвд
11:30 цагт Дорноговь аймгийн Замын Үүд суманд Япон-Монголын хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 15МВт хүчин чадал бүхний нарны цахилгаан станцын төсөл энэ жилээс хэрэгжих гэж байна. Уг төслийн Хамтран Ажиллах Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.
Төрийн ёслол хүндэтгэлийн А танхимд
12:00 цагт Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.
Шангри-Ла зочид буудалд
16:30-18:00 цагт БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа, 20 оронд 33 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг Солонгосын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ