Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт–Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Улмаар Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна.

 

Цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа аж.

 

Иймд жолооч нар онцын шаардлагаггүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ