Германы лигийн аваргууд хүчээ зузаатгав

img

Сагсан бөмбөгийн Евролигийн тэмцээний гол оролцогчдын тоонд багтах болсон Германы Брос Бамберг баг энэ зун эхний гэрээгээ хийлээ. Тэд Сербийн Црвена Звезда багаас довтлогч Лука Митровичийг авсан байна.

 

 

Сүүлийн 3 улирал дараалан Улаан Оддыг ахлан тоглосон 24 настай залуугийн хувьд статистик үзүүлэлт хангалттай их биш ч тоглолт бүрт нөлөөлж чаддагаараа онцгой. Одоогоос 5 жилийн өмнө Белград хотын багт нэгдэж байсан тэрбээр багтайгаа хамт Сербийн лигт 3 жил дараалан түрүүлж байсан бол Адриатик лигт мөн 3 жил, Сербийн цомын тэмцээнд 4 жил дараалан түрүүлсэн юм. 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ