Сөрж Ибака Торонтод үлдэнэ

img

 

NBA-н солилцооны цонх нээгдэхтэй зэрэгцэн тоглогчдын шилжилт хөдөлгөөн ихэссээр. Өчигдөр Торонто Рэпторс баг хуучин довтлогчоо авч үлдэхээр болсон байна. Конго гаралтай сагсанбөмбөгчин багтайгаа 3 жилийн гэрээ үзэглэж, энэ хугацаандаа 65 сая ам.долларын цалин авахаар болжээ.

 

Ибака өнгөрсөн улиралд 14 оноо, 6.8 самбараас бөмбөг авалт хийсэн амжилтаар улирлаа дуусгасан юм.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ