Хаврын чуулганы хугацааг сунгалаа

img

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар заасан.

 

Харин хуульд заасан энэ хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор мөн хуулийн 15.4 дэх хэсэгт заасан байдаг. 

 

Иймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр хугацаагаар сунгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэээл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дорж:
Сурталчилгаа сайн хийж аваад унацгаа даа.
2017-07-03
Зочин:
Чуулганы индэрийг ашиглаж ерөнхийлөгчийн суртчилгаа хийх гэсэн МАНыханы явуургүй арга
2017-07-03