Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх эмэгтэйн эгч хэвлэлийнхэнд хандлаа

img

Хохирогч С-ын эгч:  Дүү маань хүчиндүүлчихээд, одоо нэр төрд халдсан болж давхар хохирох болчихоод байна

 

Хохирогч С-ын эгч: Дүү маань хүчиндүүлчихээд, одоо нэр төрд халдсан болж давхар хохирох болчихоод байна

 

УИХ-ын гишүүн хүчингийн хэрэг үйлдсэн талаар дам мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Сүүлдээ хүчингийн хэрэг үйлдсэн хүн нь УИХ-ын залуу гишүүн хэмээх мэдээлэл  тарж, хэрэгт холбогдсон эрхэм өөрөө үгүйсгэж байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүнд хүчиндүүлсэн гэх хохирогчийн эгч  болон хүний эрхийн хуульч М.Ичинноров нар хэвлэлийнхэнд хандлаа. 
 
 
Мэдээлэл технологийн үндэсний паркийн гадаа болсон хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээлэл өгөхөөр ирлээ. Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг болсон. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн ярилаа. 
 
 
Түүний дараа хохирогч С-ын  эгч “Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносоны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. “Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.
 
 
Тэгээд “Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд “Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл “Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн. 
 
 
 
 
...Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай  найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй... 
 
 
Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн  нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.
 
 
Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан. 
 
 
Түвшинжаргал гэдэг хүн  хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан. 
 
 
Дүү маань сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Бид хоёр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Тэгэхэд сул өрөө байхгүй байна, хурцийн тасагт хэвтүүлчих үү гэсэн. Сэтгэл санааны хувьд хэцүү байхад нь хурцийн тасагт шууд хэвтүүлчихвэл яах билээ. Тэнд байгаа хүмүүсийг хараад юу бодох вэ, тийм биз дээ. 
 
 
Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Хэнд хандахаа би мэдэхгүй байсан. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа таарчихсан. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан.  Өөр ямар ч арга бидэнд алга. Сая хэвлэлийн бага хурал хийе гээд ирэхэд хүртэл дарамттай байна. Хурал хийх газар нь оруулахгүй гээд бүх сэтгүүлчдийг тараах гээд байж байх жишээтэй. 
 
 
Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай  найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй. 
 
 
Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань “Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм. 
 
 
Н.Пунцагболд 
 
Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Xuulin umnu bvx xvn irex tegsh erkhtei gesen chni. Yasan be? Erx medeltei xvnd xuuli vilchildeggvi yum bol xuuli b. Gaad yax yum be?
2017-07-05
Зочин:
Jemkog matsanaa temdeglej huuhen huchindej dee.
2017-07-04
Ogtsrooch:
Gantulga ih huraliin gishuuneesee tatgalzaj baigaad shalguulah heregtei, tiim es zuin chadamj bna u?
2017-07-04
Зочин:
Өөрийгөө захирч чаддаггүй яасан балай нөхөр бэ авгай хүүхэдтэй л хүн байх
2017-07-04
Зочин:
Энэ сэтгүүлч Ичинноров аль болохгүй газар явж байх юм. Аль 6 сарын 12 нд болсон зүйлийг одоо ил гаргаж ирнэ. Дүү гэх 25 настай эмэгтэй нь тэр Гантулгыг танихгүй гэж байгаа. Мөн ИНЕГ ажилдаг Ц гэх эмэгтэйг хэн ч хараагүй... Тэгэхээр ямар ч хүн дүү нь хүчиндээд УИХ Гантулга гээд гүжирдэхэд бүгд л түүнийг гэнэ биз дээ. Энэ бүр сурчихсан хүмүүс юм даа. Ер нь хэрэг нь гарахгүй бол хэнээч хамаагүй ингээд мөнгө саачихаж болох юм шиг харагдахгүй байна уу...
2017-07-04
Зочин:
Huuriig baih yostou gazar rt ni uavuulahiin san.adguusan gishuun buhan byruu tsarailsan gantulga gej mal
2017-07-04
yun surtein:
SOHO MEBEL IIN ZAHIRALTAI HOLBOOTOI NEG OHIN UHSEN GEED TUUNIIG YAJ CHIMEEGUI BOLGOLOO DOO AMIA HORLOSON GEED NAM DARSAN SH DEE HUCHTEI BAIGAA BIZ TA NAR MINI AMID ULDSENEE IH IUM GEEED HAY AAA SHINEER AMIDAR BID EDNIIG DIILEHGUI SH DEE
2017-07-04
Зочин:
Shuuderguulentat naad IHHurlin gishuuntsaraitaimalaaa
2017-07-04
Зочин:
ganbaag50 saygeeddornshuuhedshiljuuldeg tsagdaanaryasanbe???? Amaauduulsenuu???
2017-07-04
Zovh:
re huurhii shuud ethylene tataachee yer es Zuni Horowitz, tsagdaa nar yasan amaa uduulsen uu???
2017-07-04
Зочин:
arai ch dee temuujing yalaa ,ene zaabal songuulin ued iim asuudal degdeej bga ni holoos shidsen chluu tolgoi onoh bii .Ih huraöin gishudiig 1 ,1 eer ni gutgeed gujirdeed daraa ni ...
2017-07-04
Өшөө авагч:
Энэ хэрэг үнэн шүү . Хэрэг гардгын маргааш нь хууль зүйн сайд Бямбацогт цагдаагын удирдлагуудад хэргийг нуух замхаруулах үүхэн чиглэл өгсөн.
2017-07-04
Зочин:
25 nastai ohin gej baidaggui umaa. Zugeer l ouytan emegtei geech. Tehgui 25 nas hurtlee huntei enger zuriulch ch uzeegui ongonooroo baisan gehed teneg hun ch unemshihgui. Tohirson munguu l dutuu ugsun baij boloh um.
2017-07-04
Зочин:
tur ulsaaraa toglodog mood garchihsan um bishvv ,,ter hvniig bariad vnen bol shorond yliig edlvvlee ch dee hudlaa bol battulga shig evlvvleg hiihee boliochee
2017-07-04
Зочин:
Маскаа аваад яриач та. Нүүрэндээ үстэй юм уу эсвэл хүн гүжирдээд бгаа юм уу
2017-07-04
Зочин:
МАНын бөгс долоогч араатан залуус, хүний үнэргүй, зарим хүчирхийлэгч нь сайд болчихсон явж байгаа, ямар нийгэмд амьдраад байна аа, үнэхээр аймшигтай гутамшигтай
2017-07-03
Zochin:
Sejgiin muu novsh doodhoo zahirch chadahguim bj ih hurald suuj yadag bnaa yalaa uureed zail
2017-07-03
Зочин:
Za da huuliihan harin ch neg ue ee bodvol irged bidend hungun shuurhai uilchildeg muu sain heluuldeg ch tsagdaa nar irgedee harin ch sain hamgaaldag bolson bnle hamaagui hun gutgej bj uursduu heregt orovdoo hunii ugend bish mongol turiinhuu baiguullaga terniig heregjuuldeg huuliihan hereg bishee gesen bol hereg bish l gesen ug shuu de. Heterhii turiin alban haagchidiig ingej muuhai harluulj bolohgui shde.
2017-07-03
зочин:
цагдаад гэмт хэргийг завхруулдаг явдал гэм биш зан болсон юм байна. ер нь авьяас чадвар дутмаг хялбар амьдрах сонирхолтой хүмүүс цагдаагийн албанд ордог нь ил болсон шүүдээ.
2017-07-03
wwwww:
manai huuliihan ingej l ajilaa hiinede
2017-07-03
zochin:
ene huulichias eer yavah hun garahgui geliiged baij bgaa bolood ter shuu dee .....
2017-07-03
Зочин:
Nisehiin huuhnuud ynhan erchuudn arhi chin shu de
2017-07-03
zochin:
МАН-н гишүүд гэж хүүхэн хүчинддэг, хуралдаа согтуу ирцгээдэг, сонгогчоо би намайг сонго гэж гуйсан юмуу гэж загнадаг, бусдынхаа өмнөөс кноп дардаг, татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийнхаа өрийг төлүүлдэг, хүүдээ эцгийн ёсоор хандаж улсын үйлдвэрт шахаа хийлгэдэг гээд тоочоод байвал дуусахгүйнээ хэн эднийг гаргасан сонгогч бид нар л гаргасан одоо дараагийн сонгууль хүртэл вандан пад...............
2017-07-03
Зочин:
Сайн магадлаарай Тэмүүжин шиг Женкогийн явуулга ч байж магад. Ичинноровоос өөр ийм хэрэг мэддэг хуульч монголд алга уу? гайхалтай
2017-07-03
Зочин:
Хутгаар алдаггүй юм гэхэд ядаж зүсч гэмтээхгүй дээ, тэгсэн бол баримттай юм даа. Одоо хүмүүс итгэхгүй дээ. Хүчин бол хамгийн адгийн муухай гэмт хэрэг. Ихэнх эрэгтэйчүүд ойлгодоггүй, юун сүртэй юм гээд байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ ихэнх эмэгтэйчүүд, ялангуяа залуу охидод үхсэн нь дээр санагддаг юм. Зөвхөн бие махбодийг биш сэтгэл санааг алж, хувь хүнийх нь хувьд устгаж, амьдрах ч хүсэлгүй болгож орхидог. Шоронд хүртэл хүчирхийлэгчдийг жигшиж, хамгийн адгийн гэмт хэрэгтэн гэж үздэг.
2017-07-03
Xychindegch:
Yasan aimaar ium be,Ene Gantulga gishyyn chine xoorxii oxiniig 10 aad minut hychindsen gej baina sh dee,Beleg erhtenee xoorxii oxinii ytreend dyrchiheed 10 minut holhiulj tarchilgasan gesen yg yy,Ehner ni yamar Emegtei baidag ium be?
2017-07-03
zochin:
ene heden heden buzar pop abgai nar omhii ogzgoo chireed zailaad ogooch.owungerel.ichinnorob geh shig haana mongonii uner bna tend haana ard tumnii tarhi ugaana tend golog shig l bj bna ard tumen zalhaj bna taiban amidrmaar bna heden haltar mongoo ter hogshin gadaad obgonoo abaad mongoloos zail erguu atsnuud..........
2017-07-03
зочин:
Зарим нэг хумуус эмнэлэгт очиж хэвтээ хучингийн хэргийг манангийн хэрэг гэж яриад байдаг аан
2017-07-03
Зочин:
itgehgui bn aa
2017-07-03
зочин:
манан-гиин дарлал жинхэнэ утгаараа ирж бна эхлээд газрын баялагииг хувааж аваад одоо охид хуухнуудииг хучиндэж эхэллээ ман,уих-энэ хучиндэгчдээ хатуу ах -авч яаралтаи мэдэгдэл хиихииг ард иргэд шаардаж баина
2017-07-03
Зочин:
25-n nastai oyutan busgui bailgui dee, kk
2017-07-03
Зочин:
Бид ер нь ямар нийгэмд амьдраад юу болоод байна вэ Монголчууд маань баялагийн хараалд өртжээ Монголын төр сэвтэж устаж үгүй болох ньдээ Төр төмөр нүүртэй гэдэг Нам нь хамгаалж байхад тэнгэр нь шийтгээд өгөх байлгүй Гантулга гэгчийг
2017-07-03
ба:
яагаад ийм юм яриад байдаг байна аа өөрөө хуульч гээд байдаг хүн наад захын юмыг мэдэхгүй байна ш дээ
2017-07-03
Zochin:
ENE bol songuuliin show oros technologi
2017-07-03
Зочин:
Сайн нягталж шалгахгүй бол хүний эрхийн хуульч гэгч Ичинноров авгай юу ч гэж магадгүй хүн шүү
2017-07-03
Баттулга:
Орос технологи гэж
2017-07-03