Н.Учрал: 70 000 багшийн асуудлыг битгий улстөржүүл

img

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургаадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.  Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны  байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцэх үед  АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаагдана. Тэгэхээр энэ хууль хэлэлцэгдэж амжихгүй гэсэн үг.

 

Завсарлага авсан шалтгаанаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тайлбарлалаа. Тэрбээр Багшийн хөгжлийн тухай хуулийг тунхагийн шинжтэй, чадамжгүй хууль болсныг мэдээллийн эхэнд тодотгов.

 

 

Цааш нь “Энэ хуулинд төсвийн холбогдолтой 13 заалт бий. Төсвийн хуулийг зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл салбарын хуулиар төсвийг зохицуулахыг хориглосон.

 

Дээр нь сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн өмчийн хэлбэрийг харгалзахгүй таван жил тутамд дээшлүүлнэ гэсэн заалтыг авсан. Мөн хөдөөгийн сумдын захиалгаар багш мэргэжлээр сурч байгаа оюутанд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл тэтгэлэг олгох заалтыг ч байхгүй болгосон. Энэ заалтыг орон нутгийн засаг захиргааны удирдлага руу шилжүүлсэн байна. Орон нутгийн төсөв энэ тэтгэлэгт хүрэлцэхгүй учраас энэ бүрэн зогсох нь. Хамгийн гол нь Боловсролын тухай хуульд байсан багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байсан чухал заалтыг хасч хаясан байна. Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа багш нарын таван жил тутмын тэтгэмжийг хасахаар энэ хуулинд оруулсан байна. Зөвхөн багшийг үлдээгээд захирал, хичээлийн эрхлэгч, эмч, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, албан бус боловсролын багш зэрэг нэг сургуулиас 10 гаруй хүний зургаан сарын тэтгэмжийг хассан байна.  Ингэснээр 70 000 орчим багшийн нийгмийн асуудлыг дордуулсан шийдвэр болсон байна.

 

Цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, эмчийн зургаан сарын тэтгэмжийг хассанаар 1200 орчим цэцэрлэгийн 3600 багшийн тэтгэмжийг хассан байна” гэсэн мэдээллийг хийлээ.


 

 

Харин энэ асуудалд хууль санаачлагч Н.Учрал өөр байр суурийг илэрхийлж байна.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал “АН-ын бүлэг Багшийн хөгжлийн хуулиар завсарлага авсан нь шууд улс төртэй холбоотой. Багшийн хөгжлийн хууль бол улс төртэй огт холбоогүй. Гурван жилийн турш багш нарын дунд хэлэлцэгдсэн. Багш нарт буруу мэдээлэл өгөөд байгаад эмзэглэж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд орхигдуулсан багшийн хөгжлийн асуудлыг өргөн барьсан. Багш нарын зургаан сарын тэтгэмжийн асуудлыг боловсролын хуулиас аваад Багшийн хөгжлийн хуулинд хийж өгвөл хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нараас гадна хотод ажиллаж байгаа багш нар дөрвөн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах боломж нээгдэнэ. 70 000 гаруй багшийн асуудлыг битгий ингэж улстөржүүлээч” гэв.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Auggdoug:
aan nogoo togoldor huurch patsaan l soliorch baina, iimerhyy davitargyi patsaanuudiig songodog bidniil buruu shyy dee
2017-07-06
Зочин:
avtomat ajil
2017-07-06
bagsh:
Tsalin nem uur asuudal bhgui .huduu hot yalgaagui bolgo
2017-07-06
Өндөр настан:
Хуучнаасаа дордуулжээ өөр хуулиар оролдоочээ
2017-07-06
Zochin:
Zaaval tusgai huuli baih yamar heregtei um ve???? Salvariin mash olon huuli ban shi de...., Ter huulia hereglej chadahgui baij yagaad buh hariltsaag huuchilh geed bdag um ve?????????
2017-07-06