Алтны уурхайн нурангид дарагдаж, гурван хүн нас баржээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хувиараа алт олборлох үйл ажиллагаа явуулдаг иргэний бичил уурхайд нуралт үүсч, гурван хүн нас баржээ.
Тодруулбал Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан тухай дуудлага 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Онцгой байдлын аврагчид 4 хүнийг амьд, 3 хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байгаа аж. Тухайн үед ослын газарт хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байгаа юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уурхай нурах үед 20 орчим хүн байсан аж. Энэ талаар эргэн мэдээлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ