Дөрвөн заан төрлөө

img

 

Өнөө жилийн улсын наадмаар 512 бөх барилдаж байгаа ч улсын цолтонууд ар араасаа төрсөөр. Өмнөх даваануудын үр дүнд 6 начин, 2 харцага цолтон төрөөд байсан бол долоогийн даваанд 4 заан төрлөө.

 

Энэ даваанд  Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга С.Мөнхбат нарын нутгийнхаа залуу харцагуудыг энэ даваанд амлаж, заан цолонд хүргэжээ. Үр дүнд нь Улсын харцага Ө.Бат-Орших, Улсын харцага Н.Жаргалбаяр нар заан цол хүртсэн юм.

 

Мөн улсын харцага Ц.Содномдорж энэ даваанд аймгийн арслан М.Бадарчыг өвдөг шороодуулж улсын заан болсон бол сүүлийн барилдааныг харцага Н.Түвшинбаяр , аймгийн арслан О.Хангай нар хийж, Олимпийн аварга давснаар заан цол хүртжээ. Ийнхүү наймын даваанд өмнө нь гарч үзээгүй 4 бөх зэрэг зодоглох болоод байна.    

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Харин тийм.
2017-07-13
Зочин:
mongold zaan baidag umuu. wowooooooooooo. 4 zaan tegeed amitanii hureelend torsonuu hen eh barij avsan be. Haluun ornii zaan ovliin utaatai ulaanbaatart yaj tesneee
2017-07-12