Н.Түвшинбаяр, Н.Жаргалбаяр нарт заан цол олголоо

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд долоо давсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр нарт Монгол Улсын заан цол олголоо.

 

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын заан цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгөв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Сүүлийн үед биеэ тоох өвчин тусч, нилээд хүнд хэлбэрт орсон шиг харагдаад байгаа
2017-07-15
az:
Nutgin dvv ged baharhaj yavdag bla harin odoo bol dirgvi hvrj bn Battulgin sugni vs mini
2017-07-14
zochin:
Яагаад ч юм Түвшинбаярыг заан цол аваасай гэж мөрөөдөж байлаа. Сайхан барилдлаа. Олимпын аварга гээд барилдахгүй явсан ч болно ш дээ аз жаргалыг хүсье.
2017-07-14
Зочин:
Түвшинбаяр сонгуулийн үеэр танидаг ахыг минь зодсон болохоор хүндлэхээ болисон. Мууг дагавал могойн хорлол гэгчээр женког их дагаж далжиганавал муу нэр л нэмэгдэнэ бх шүү.
2017-07-13