Уяачид наадамлана

img

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт үргэлжилнэ. Уяачдын наадмын хөтөлбөрийг сонирхоно уу. 



7 дугаар сарын 13. Пүрэв. /Хүй долоон худаг/ 



7.00-9.20    Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан 



10.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан



10.30-12.30  Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан



13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.



13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/



13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа



13.30-15.30 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан



14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.



14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа



15.20-15.30 Урлагийн тоглолт 



15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа



16.30-16.40 Урлагийн тоглолт 



16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа



17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.  



17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа



17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

 

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.


18.40 Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ