Иргэдийг түймэрт дайчлаагүй

Улсын хэмжээнд 21 түймэр асч байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын бие бүрэлэхдүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Олон нийтийн цахим сүлжээгээр хотын гудамжаар амарч, зугаалж яваа залуусыг түймэрт дайчилж буй тухай мэдээлэл тархсан. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Иргэдийг түймэрт дайчлах шийдвэр гараагүй. Аль болох иргэдийг сайн дураараа түймрийн голомт руу явахгүй байхыг зөвлөж байгаа” хэмээсэн юм.
ОБЕГ-аас “Гал сөнөөгчдөд туслах групп” болон “Нэг Монгол” төрийн бус байгууллага, нийт монголын ард түмэнд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ