Орон нутагт зам тээврийн ослоор 8 хүн нас баржээ

img

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байжээ.

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 13 жолооч бүртгэгдсэн байна.

 

Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 гэмтсэн бөгөөд онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэнийг харъяа аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

 

Тухайлбал:

 

БЗД-ийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины Мустанг маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирчээ.

 

БГД-ийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины T.Prius маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтсэн байна.

 

Орон нутагт:

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд N.Sunny маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ