ХААН Банк “Монгол Улсын шилдэг банк”-аар шалгарлаа

img

 

Азийн шилдэгүүдийг тодруулдаг "FINANCE ASIA" сэтгүүлээс ХААН Банкыг 2017 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар  тодрууллаа.

 

Тус сэтгүүл нь улс орнуудын шилдэг банкыг шалгаруулахдаа банкны санхүүгийн голлох үзүүлэлт, эрсдэл даах чадвар, дэвшилтэт технологи, бизнесийн тогтвортой өргөжилт, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд хийсэн ажлууд болон нийгмийн хариуцлагыг харгалзан үзэж, ийнхүү тодруулжээ.

 

ХААН Банк “Монгол Улсын Шилдэг Банк” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болоход санхүүгийн хүчирхэг тогтвортой байдал, шинэлэг дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэгч, цахим банкны хамгийн өргөн сүлжээ, тэргүүлэгч нийгмийн хариуцлагыг харгалзан үзсэнийг зохион байгуулагчид, шүүгчид онцолсон байна.  

 

Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
HamgIin muu ni kaptial
2017-07-18
Зочин:
Энэ банк ямар үйлчилгээ явуулдаг болоод Шилдэг банкаар шалгардаг юм болоо. Олон салбартай болохоороо л хэрсэн аалзны шүлсэндээ ороогдож од болдог байхдаа. Үйлчилгээ нь маш муу, зээлийн нөхцөл нь тааруу, хяналт нь сул юм билээ.
2017-07-18