Лонзо Болл Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч боллоо

img

 

Лос Анжелэс Лэйкэрс багийн шинэ тоглогч Лонзо Болл 2017 оны Зуны лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон байна.

 

24 баг оролцож 11 хоног үргэлжилсэн тус тэмцээнд 67 тоглолт гарсан юм. Яг одоо тус лигийн аваргын төлөө 15 дугаар байранд бичигдэж  байсан Лэйкэрс болон 16 дугаар байранд эрэмбэтэй байсан Портлэнд Трэйл Блэйзэрс хоёр тоглож байна.

 

Лонзо Болл нь тус шагналыг хүртэж байгаа анхны Лэйкэрсийн тоглогч болж байгаа бөгөөд зуны лигийн турш 16.3 оноо, 9.3 дамжуулалт, 7.7 самбар, 2.5 бөмбөг таслалт дунджилсан юм. Мөн хоёр удаа трипл дабл хийсэн.

 

Өнөөдөр оройн аваргын тоглолтонд Болл харамсалтай нь гэмтлийн улмаас тоглоогүй юм.

 

Мөн өнөөдөр тус лигийн билэгдлийн багийнхан тодорсон байна. Ингээд Зуны Лигийн билэгдлийн нэг хоёрдугаар багийн тамирчдыг танилцуулж байна.

 

Бүх-НБА Зуны лигийн нэгдүгээр баг:

  • Лонзо Болл /Лос Анжелэс Лэйкэрс/
  • Жон Коллинс /Атланта Хокс/
  • Жош Жэксон /Финикс Санс/
  • Дэннис Смит Жуниор /Даллас Маварекс/
  • Калеб Сваниган /Портлэнд Трэйлблэйзэрс/
  • Хоёрдугаар баг:
  • Шек Диалло /ЛАЛ/
  • Брин Форбэс /АТЛ/
  • Кайл Кузма /ЛАЛ/
  • Вэйн Шелдэн Жуниор /МЕМ/
  • Жэйсон Татум /БОС/

 

Б. Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ