Хакухо: Рекордыг шинэчлэн тогтоохыг хүсч байна

img

 

Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башё үргэлжилж байна.

 

34 дэх удаагийн башёд эхний арван өдөр нэг ч уналгүй 10 даваа аваад байгаа Хакухо М.Даваажаргал тэмцээний 12 өдрийн барилдаанд буюу өчигдөр /2017.07.20/ Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, озеки Кайотой амжилтаар тэнцэж замналынхаа турш 1047 даваа авсан сумо бөхийн түүхэн дэх хоёр дахь бөх боллоо.

 

Хакүхо аварга 1047 дахь даваагаа авсаны дараа "Озекигийн амжилттай зэрэгцэн ирсэндээ баяртай байна. Юу мэдэрч байгаагаа үгээр илэрхийлж боломгүй мэт. Өнгөрсөн хагас жилийн турш би бэртэл гэмтэл болон бас бус зүйлийг даван туулсан минь энэ мундаг рекордыг амжилттай гүйцэхэд тус болсон гэж бодож байна. Маргааш энэ рекордыг шинэчлэн тогтоохыг хүсч байна" гэжээ.

 

Тэрбээр өнөөдрийн барилдаанд арслан Такаясүтэй барилдах бөгөөд түүнийг ялбал энэхүү рекордыг шинэчлэн тогтоох бөгөөд 1048 буюу карьертаа хамгийн олон давсан бөх болох юм.

 

Хакухо аварга сумогийн дэвжээнд хүрч болох бүхий л рэкордуудыг эвдсэн гэж хэлж болно. Түүний амжилтаас дурьдвал:

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Eruul bey saruul ukhaantai baikhad futabayamagiin daraalan 69 davsan davaag lavtai tavaj deilen ee. Shun bur untakhaasaa omon ter davaag davsanii daraa yaaj yaaj bn geed l tusoolekh yostoi
2017-07-23
Zochin:
45aas deesh teruulekh yostoi
2017-07-23
ЗОЧИН:
БАЯР ХҮРГЕЕ, АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЕЕ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ БГАА ЧИНЬ ЧИНИЙ ТҮҮХЭН ГАВЬЯА ШҮҮ . ЯАРАХГҮЙ ХИЧЭЭГЭЭД ҮЗЭЭД БАЙ ДҮҮ МИНЬ
2017-07-21
Аваргаа хичээгээрэй:
Та юу эс андах вэ. Бүх рекорд авах боломжтой. хэт их яарах хэрэггүй, хэт их хичээх хэрэггүй. Туршлагаараа яваад байхад танд 5 жилийн сумо барилдах боломж бүрэн байна. Амжилт хүсье.
2017-07-21
зочин:
Мундаг залуудаа баяр хүргэж улам их амжилт хүсье.
2017-07-21