Үхрээ хариулж явсан хүүг буудаж, гэмтээжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ сарын 20-нд үхрээ хариулж явсан хүүг, буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал тус дүүргийн 20-р хороо “Бурхант хошуу гэх газар тухайн өдрийн 23:00 цагийн үед үхрээ хөөгөөд явж байсан найман настай Т-г, Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар бууджээ. Улмаар хүүгийн зүүн хөлийн шилбэний эрээн булчинд сум тусаж, гэмтсэн байна.
Буудсан этгээд “Чоно явж байна гэж андуурсан” тухайгаа хэлсэн аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ