Ч.Амарболдыг Элчин сайдаар томилох гэж байна

img

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын хүмүүс  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд элчин сайдаар, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Туркт элчин сайдаар явуулсан. Харин одоо таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотод консулаар өнөө маргаашгүй томилж явуулах гэж байгаа баттай мэдээлэл авлаа. Түүнийг томилох зөвшөөрөл хүссэн албан бичиг надад байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Ч.Амарболдын томилгоог зогсоох ёстой” хэмээв. Мөн тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр долоодугаар сарын 1-ний гол гэм буруутан тул түүнийг эргүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санал, санаачлагыг дэмжиж буйгаа хэллээ.

 

Дээрхи асуудлаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд 14 хоногийн хугацаатай албан шаардлага хүргүүлж буй бөгөөд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт болох жагсаал цуглаан зохион байгуулах тухайгаа дуулгалаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр “Ерөнхий сайд асан С.Баяр, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болд нарын долоодугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан хэргийг үүрсэн учраас өнөөдөр Ч.Амарболдыг шагнах гэж байна. Энэ хууль бус томилгооны асуудлаа оройтоогүй байгаа дээрээ зогсоо гэж Ц.Мөнх-Оргилд анхааруулж байна” гэв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ авгай дандаа л болох болохгуй юм ярьж явах юм. Оорийгоо юу гэж бодоод байгаа юм бэ. Хоорхий тэр генералыг овчтэй байхад носилкоор шуух дээр оргож аваачиж байсныг харсан. Энэ хумуус албан уургээ л биелуулж явсан байх гэж ойлгож байна. Тэр цуглааныг дэвэргэсэн бурмаа авгай сайд хийгээд л явж байсан. Хэн буудсаныг одоо хуртэл мэдэхгуй л байгаа шуу. Аймаар одор байсан. Ахиад ийм зуйл буу гараасай. Монголчуудыг буу хагарган бутаргаач ээ. Мэддэг хумуус нь шийдвэрээ гаргаг. Энэ авгайгаар заалгахгуй байхаа
2017-07-26
Zochin:
Ali hediin bolood ongorson hvmvvs n haruytslagaa vvreed ylaa edleed garaad irsen um yragshaa harj amidartsgaaya mongolchyydaa ali 8 jiliin omnoh um yriad bwl yaj hogjih be
2017-07-26
Зочин:
Ард түмнээ басаж үл тоож болдог л юм байгаа биз, гадаадад МОНГОЛЫН нэрийг баастахгүй байгаа даа наадуул чинь
2017-07-25
иргэн:
эдний ард мөнхбаясгалан байгаа, яагаад гэвэл албаны төрийн баримтууд эдний гарт ямар замаар орж ирсэн нь анхаарал татаж байна, эд нар өөрсдөө бол олж чадахгүй нь ойлгомжтой
2017-07-25
Иргэн:
Элчин консулыг ГХ сайд мэддэг юм биш үгүй байлгүй дээ ман цайрсан гэдэгт итгэхгүй байна шүү
2017-07-25
Zochin:
Ene avgai dandaa l hevleliin hurald suuj baihiin Orohgui uym alga. Uur hiih ajilgui hun uu
2017-07-25
ЗОЧИН:
МАН бүүр цайчихсан аан, данадаа ямар нэг Гэмт нэр нь холбогдож байсан, одоо ч сэжиглэгдэж буй этгээдүүдыг гадаадад Элчин сайдын зөөлөн сэнтийд Шагналын журмаар явуулж амрааж бусдын хэл амнаас холдуулдаг , одоо удахгүй Хүчингийн Гэмт хэрэгт нэр нь холбогдсон гишүүнээ удахгүй бас явуулна биз дээ, ,
2017-07-25
zochin:
ene awgaid toriin hereg ymar hamaa bnaa.amarbold edleh estoi ylaa er hun shig uureed garaad irsen hun.
2017-07-25
энэ чинь:
Энэ гeн eрал чинь бас нөгөө энхболдын хүн
2017-07-25