Татварын орлогын гүйцэтгэл өмнөх оноос 658,6 тэрбумаар өсчээ

img

Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 110.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татвараар 303.7 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 325.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 107.1 хувьтай байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн НӨАТын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 тэрбум төгрөгөөр өсчээ. 

 

Онцгой албан татварын орлогоор 87.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 93.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд: Архины онцгой албан татварын орлогоор 63.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 67.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 106.5 хувийн, пивоны онцгой албан татвараар 9.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувийн, тамхины онцгой албан татвараар 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 100.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

АМНАТ-ийн орлогоор 406.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 416.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөснөөс 10.4 тэрбум төгрөгөөр илүү буюу 102.6 хувийн гүйцэтгэлтэй байна. АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 317.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Агаарын бохирдлын төлбөрөөр 11.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 102.6 хувьтай байна.


Эх сурвалж:mta.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Iluu munguu tumur zamd
2017-07-25
irgen:
harin tiimee, valutiin sangiin daramtad orohgui zugeer dotood bolomjoo ashiglaad yavj boloh baisan, yhej baisan MAN ard tymniig barzaalj or guigaad estoi buzar um bolson, odoo ted nar ni ta nar hyyhdiin mongo tolloo gej ulsiin dotood heregt orolzoj baina, 20 ond MAN -iig ustgah heregtei
2017-07-25
irgen:
harin tiimee, valutiin sangiin daramtad orohgui zugeer dotood bolomjoo ashiglaad yavj boloh baisan, yhej baisan MAN ard tymniig barzaalj or guigaad estoi buzar um bolson, odoo ted nar ni ta nar hyyhdiin mongo tolloo gej ulsiin dotood heregt orolzoj baina, 20 ond MAN -iig ustgah heregtei
2017-07-25
hahaha:
ard tumen n yaj yadarj bgaag tootsoolj gargaach
2017-07-25