Үерийн улмаас гурван хүн амиа алджээ

img

 

Нийслэлд өчигдөр /2017.07.25/ хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас зарим дүүрэгт үер буужээ.

 

Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, бага насны 4 хүүхэд бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байгаа.

 

Иймд иргэд, олон нийтийг аюулгүй байдлаа хангаж

 

  • Бага насны хүүхэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах,

 

  • Гэр орон сууцны үер усны аюулгүй байдлыг шалгах,

 

  • Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

 

  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

 

  • Үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх,

 

  • Цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
UCNIR SHALTGAANIIG NI TODRUULAACNEE.. ENE CNIN HYNII AMI BIZ DEE
2017-07-26
zocnin:
MONGOLCNUUD MAANI TSOOHON TEGEED YASAN CN IH HAIRAN AMIA ALDAJ BNA DAA. 35 SAY HYN AMTAI KANAD INGEJ YERT 3 HYN AMIA ALDSAN BOL BOON YUM BOLJ BGAA . GETEL SURWALJLAGCN NI CN TER AYANGAND 20 HONI YREGDJEE GEDGTEI ADILHAN YAMARCN HYNII AMINII YNE TENIIGYL TOOSON AYTAI BICNSEN BH YUM .. TA NAR HYNEE HAIRLAACNEE MONGOLCNYYDAA..
2017-07-26
иргэн:
Энэ чинь түймэр унтраах гэж үүл буудаж оруулсан бороо биз дээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих юм байна л даа.
2017-07-26