Илиас Илиадис Сүхбаатарын талбайд

img

 

Дэлхийн шилдэг жүдочдийн нэг, Грекийн домогт жүдоч Илиас Илиадис манай улсад өчигдөр /2017.07.31/ хүрэлцэн ирлээ.

 

Илиас Илиадис олон улсын жүдо бөхийн холбооны /IFJ/ томилолтоор Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр томилолтын хугацаандаа Монголын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүдтэй уулзаж, туршлага хуваалцах аж.

 

Жүдо бөхийн -81, -90 кг жинд хамгийн чадварлаг өрсөлдөгч байсаар ирсэн тэрбээр Олимпийн наадмаас 2 өөр жинд медаль (2004 он -81 алт, 2012 он -90 хүрэл) хүртсэн цөөхөн бөхчүүдийн нэг. Мөн тэрбээр ДАШТ-нд гурван удаа түрүүлж, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ