С.Батцэцэг: Би зодог тайлахгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Олимпийн Хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо.

 

Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг 2020 оны олимпийн дараа зодог тайлах бодолтой байсан аж. Харин Хөдөлмөрийн баатар цол хүртсэний дараагаар “Одоо миний бодол зорилго өөрчлөгдсөн. Би зодог тайлахгүй. Хамгийн ойрын зорилго 2020 оны олимпийг харж байна. Цаашид өөрийн хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээх болно” хэмээсэн юм. Шагналаа гардан авсны дараагаар тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2020 оны олимпийн талаар санал бодлоо хуваалцсан байна.

 

Тэрбээр мөн үндэсний шигшээ багийн цалингаасаа татгалзсан. Энэ тухайгаа “Би 2009 онд анх шигшээ багт орж байсан. Тухайн үед автобус унааны мөнгө, өмсөх хувцас бэлтгэлдээ цалингаа зарцуулаад маш их урам авч байснаа санадаг. Миний мэдэрсэн тэр их урмыг залуу үе, дүү нарын маань нэг нь ч гэсэн мэдрээсэй гэж хүссэн” гэв.

 

Энэ жилийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн аваргын төлөө ОУХМ П.Орхон, МУГТ С.Батцэцэг нар өрсөлдөж ОУХМ П.Орхон өрсөлдөгчөө ялсан. Энэхүү барилдааны тухай МУГТ С.Батцэцэг “Энэ жил П.Орхоны бэлтгэл маш сайн байгаа. Түүнийг энэ жил Дэлхийн аварга болно гэдэгт итгэж байна. Болоосой ч гэж хүсч, ерөөж байна” хэмээсэн.

 

Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмын үеэр мөрний бэртэлтэй болсон бөгөөд одоогоор Европт эмчлүүлж байгаа ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yagaad gevel chadamjgui bolson sh dee zaigaa tavij og ug in tubshinbayr shig baisan bol chadah l baisan daanch chadahgui shuu dee
2017-08-03
Зочин:
uneniiig helehed zodog tailna
2017-08-03
Зочин:
Батцэцэг байж л Орхон хэмээх агуу бөх гарч ирсэн. Түүний хоёр шуунаас давчих энтэй бөх дэлхийд байхгүй. Ганцхан биеэ барилгүй эрэмгий барилдах хэрэгтэй. Орхон Батцэцэгийн залгамж халаа.
2017-08-03
Зочин:
Чи чадна амжилт
2017-08-03
bayr:
Orhoniig barah uu
2017-08-03
Зочин:
Ийм нэр цэвэр үедээ зодгоо тайлчих хэрэгтэй дээ. Баахан дэвжээ арчсаны дараа үнэ хүндгүй ш тээ.
2017-08-03
Зочин:
САЙН ӨРСӨЛДӨГЧГҮЙ БОЛ САЙН БӨХ ГАРАХГҮЙ
2017-08-03