Банкууд орон сууцны зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай болжээ

img

 

2013 оноос Монголбанкны эх үүсвэрээр олгож эхэлсэн орон сууцны найман хувийн ипотекийн  зээлийн журмыг хамгийн сүүлд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны А/295 тоот тушаалаар шинэчилж одоо энэ журам хэвээр мөрдөгдөж байгаа билээ. Энэ журмаар бол ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь байхаар тусгагдаж тухайн үед санхүүжүүлэх эх үүсвэрийг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Ийнхүү Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон эх үүсвэрээр  иргэд орон сууцны найман хувийн зээлд хамрагдаад даруй дөрвөн жил болжээ.

 

Олгож эхэлсэн эхний жилүүдэд зээлд хамрагсадын тоо одоогийн мөн үетэй харьцуулахад даруй нэг дахин их байжээ. Харин энэ жилээс эхлэн зээл хүсэгчдийн тоо буураагүй боловч зээлд хамрагдсан иргэдийн тоо буурсан байна. Тухайлбал,энэ оны зургадугаар сарын байдлаар банкууд 1105 зээлдэгчид 73.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор нийт зээлдэгчдийн тоо 91.9 мянгад хүрсэн байна. Үүнийг 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдалтай харьцуулахад банкууд 9427 иргэний 580.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2887 иргэний таван хувийн хүүтэй 136.7 тэрбум төгрөгийн, 5318 иргэний найман хувийн хүүтэй 358 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ мэдээллээс харахад энэ оноос эхлэн ипотекийн зээлийн анх гаргасан 3.8 их наяд төгрөгийн эх үүсвэр дуусч эргэн төлөлтийн санд хуримтлагдсан мөнгөөр ипотекийн зээл цааш үргэлжлэх болсонтой холбоотойгоор найман хувийн орон сууцны зээл олголт удаашралтай болжээ.

 

Тэгвэл сүүлийн үед шинэчлэгдээд жил ч болоогүй байгаа орон сууцны ипотекийн зээлийн журамд дахин өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл цацагдах болсон.

 

Энэ талаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодруулахад “Энэ талаар буруу ойлголт байна. Ипотекийн найман хувийн зээлийн журам өөрчлөгдөөгүй. Харин арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгох орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар иргэд олон нийтийн санал авах ажил явагдаж байна” гэв.

 

Тэгэхээр ипотекийн найман хувийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулж байгаа юм байна. Одоо арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа ипотекийн зээлийн хүү жилийн 18-20 хувьтай байгаа.Тэгвэл Монголбанкнаас боловсруулсан энэхүү зээлийн  шинэчилсэн журмын төсөлд жилийн хүүгийн хувь хэмжээг зааж өгөөгүй байна. Энэ тухай Монголбанкнаас тодруулахад “Одоогоор иргэд олон нийтээс санал авч байна. Тиймээс хэлэхэд арай эрт байна” гэсэн. 

 

Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлээс гадна арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлдэг жилийн 18-20 хувийн хүүтэй орон сууцны зээлийг сонирхож буй иргэд олон байдаг.

 

Тухайлбал, энэ оны зургадугаар сард нийт 1105 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 615 зээлдэгч “ОСИСТТБХ”-ийн зээлд, 490 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Тиймээс  найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн эргэн төлөлтийн сангаас үргэлжлүүлэн олгохоор болсон ипотекийн найман хувийн  зээлийн  эргэн төлөлтийн чанараас зээл олголт, мөн зээлд хамрагдах иргэдийн тоо өсөх нь шалтгаалах учраас арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс олгох зээлийн жилийн хүүг бууруулах шаардлага бий болж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123:
Mongold bankzah zeeliig jurmaar ajillahgvi baina. bodlogiin huu gej neg ium gargachaad terneesee buulgahgvi arduudiig shulj baina. bankuud huugee buuruulj uilchilgeegee saijruulj ursulduh iostoi baital daanch tegehgvi baina.
2017-08-07
zochin:
8 -iin huutei mortgage-iin zeel gej delhid baikhgui, delhiin jishigt oruul, ender huutei mortgage-iin zeel egdeg Mongoliin bankuudiin esreg gadnii hyamd eh uusvertei zeel egeh bolomjtoi bankuudiig oruulah heregtei ,tegej baij ardtumen eriin daramtnaas salna. bid yaduu baij ali bolgon ene lombard bankuudiig demjij baih estoi yum
2017-08-05
zochin:
Toiruugaar 8 bish 18aas20 huviig song geed bga yumuu hshaa yum bicheed bga yum bee. yamar balarsan zavharsan yum bicheed bga yumbee.
2017-08-04
Намчин:
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛ
2017-08-04
zochin:
mongoliiin bank ard tumnii heregteen deer togloj asar ih money hiisen, 19 zuunii ueriin hujaa puucuud, bolovson lombard
2017-08-03
Zochin:
Bairnii zeel tsalingiin tetgevriin zeeliin huug buulgamaar yumaa ard tumniihee nuden deer ulaim tsain luivar hiij baigaa shuu arai denduu yumaa odoo bolimoor baina bid chin tuildaj bainash dee
2017-08-03
Зочин:
Ийм сэтгүүлч байх ч гэж. 8 хувийг ч сонирхоно. 18 хувийг ч сонирхоно гэж балайрахын. Өөрийнхөө бичсэн зүйлийг ойлгодог л байх даа.
2017-08-03
irgen:
delhiin ali ch ulsad baihgui hyy baina shdee yu ve 18-20 huvi gesen chin arai hatarch baigaa um bishyy, hyanalt shalgalt gej baihgui yu ????? evropiin holboonii ornuud mash baga hyytei 1-3 huvi, evropiin tov bank bol hyygui bolson , iim baihad ediin zasag ni hogjoogui oron baij ard tymnee ingej shulj boldog umuu ???!!!
2017-08-03
irgen:
delhiin ali ch ulsad baihgui hyy baina shdee yu ve 18-20 huvi gesen chin arai hatarch baigaa um bishyy, hyanalt shalgalt gej baihgui yu ????? evropiin holboonii ornuud mash baga hyytei 1-3 huvi, evropiin tov bank bol hyygui bolson , iim baihad ediin zasag ni hogjoogui oron baij ard tymnee ingej shulj boldog umuu ???!!!
2017-08-03
Зочин:
Мөнгөтэй хүмүүс байр аваад дууссан байхоо. Одоо ганц нэг урлаг спортын одод, төрөөс төрж буй баячууд л мэр сэр авах байх. Ардын дундаас бол худлаа шүү дээ.
2017-08-03
ipotek:
ipotek bol irgedee yalgavarlah, 100mkv iig oruulna gecheed oruulaagvi. er ni l ih dampuuruulj ugsun duu.
2017-08-03
123:
Bank bol luivar, lombardnaas dor bolson. Irgenii huuliaar 50 aas iluu huulhiig horiglodog. getel ta nar hed dahin iluu mungu tulj baigaagaa irged mini bodood uz.
2017-08-03
zochin:
Mkv 100- hvrtelh bairiig 8 hamaruulahaar shiid garsan heregjilt haana bnaa munhbayar erdenebat saiduudaa mash hvnd bna
2017-08-03
зочин:
саналаа яаж өгөх вэ
2017-08-03