Өвдөг, тохой “шорооддоггүй” Монгол бөх
2017-08-08

 

Монголчууд бөхдөө хайртай түмэн. Тэр ёсоор ч юм уу, багадаа өвдөг тохойгоо халцлан байж үеийнхэнтэйгээ ноцолддог байсан би бээр сүүлийн хэдэн жил бөх сонирхож эхэлсэн юм. Нартад элээсэн нас ч бас тогтох шинжтэй болсных уу, уртын дуугаа сонссон шиг ээ налайгаад бөхөө үзээд хэвтэж байх ч бас л сайхан мэдрэмж шүү. Үе үе “яагаад, ямар үндэслэлээр энэ бөх давчихав? гэж бухимддагийг эс тооцвол үндэсний бөх сайхаан сайхан. Аанай л “Гарьд Магнай” кинон дээр гардаг шиг Эх Дагина өөрийнх нь бөх унасанд Богд Хаанд уурлан босч явдаг шиг л дүр зураг манай гэрт давтагдсаар багагүй хугацаа өнгөрч байна. Чухамдаа Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Дамбийн Рагчаа үзүүрлэдэг тээр жилийн наадмаас эхэлж бөхийн хорхой, тэмцэл хоёр надад болон манай гэрт үлэмж бадарсан гэж хэлж болно. Товчхондоо би Архангайнх, эхнэр Увсынх.

 

За тэгээд нэг хэсэг аятайхан тэгсгээд намждаг байсан маргаан сүүлийн хоёр жил хурцдав. Түрүү жилийн наймын даваа бол ёстой эр, эмийн дундуур илжиг жороолсон үйл явдал байсан юм. Тэр айхтар үйл явдал 9-ын давааны дараа сая нэг би нэгэнт үзэх гэснээ үзэж чадсан учраас түрүүлж дуугаа хурааснаар өндөрлөж билээ. Чухамдаа энэ зургийг л нэг гал голомтын хоёр бие “тохой хүрсэн, хүрээгүй” гэж маргалдаж байсан нь саяхан. Монголчууд тэр жил бүгдээрээ л тэгж байсан биз

 

 

Энэ явдлаас хойш ямар ч хурдан нэг жил өнгөрчихөв. Нэг мэдсэн ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 96 жилийн ойтой учран золгов. Наадмын дөрөв, тавын даваанд Увсын хоёр залуу арслан өвдөг шороодсон учраас энэ жил ч ашгүй нэг гэр бүлийн дотор маргаан гарахгүй нь бололтой гээд би уужирсан амьтан цэнгэлдэхийн баруун урд хэсэгт додигор сууж байлаа. Тэгсэн чинь харин “яахаараа миний бөхийг ах дүүгээр нь унагадаг юм” гэж Богдын хатан наадмыг орхин явдаг шиг үйл явдал болдог юм даа. Аварга Ч.Санжаадамба Төв аймгийн харьяат аймгийн арслан Г.Ганжадтай барилдсан юм. За тэгээд доорх зургаас ч тодорхой харагдана. Хүмүүс эргэн тойронд шилбэлзэх нь шилбэлзэж, хялалзах нь хялалзаж, доор бүрнээ өөр өөрсдийн л байр суурьтай байв. Өмнө жил хайнцсан гээд асуудлыг шийдэж байсан бол энэ удаад бичлэг үздэг дүрэм байхгүй ээ гээд шууд л Г.Ганжадад даваа олгочихдог юм байна. Тэр тохой хүрсэн нь улсын начин Г.Ганжад болой. За энэ хоёр тохиолдолд Архангайнхан нэг баярлаж, нэг эгдүүцсэн учраас дүндээ дүн гээд хэлээ хазаад орхилоо гэж бодъё.

 

 

Тэр болгоныг харин харцага Ц.Содномдорж түрүүлж нэг мартагнуулав. Ингээд нэг хэсэг энэ бүхнийг мартагнаж байтал сая амралтын өдрүүдээр “Даншиг Наадам - Хүрээ Цам 2017” болдог юм байна. Энд ёстой хэнийх нь ч талд нутаг усаараа ороод байхааргүй нэг жишиг барилдаан болов. Тус наадмын бөхийн барилдааны зургаагийн даваанд Завхан аймгийн харьяат Улсын гарьд Б.Гончигдамба, Булган аймгийн харьяат Улсын заан Н.Түвшинбаяр хоёр учраа тааран золгов. За тэгээд доорх зурган дээрх үйл явдал болж, өвдөг шороодсон нь тахим авч, давсан бөх нь элэг бүсээ тайлчихав.

 

 

Тэгээд бодлоо. Бичлэг үздэг дүрэм Монгол бөхийн дүрэмд байхгүй. Гэхдээ бичлэг үзэхгүй гэсэн дүрэм ч байхгүй л байлтай. За тэрийгээ болъё. Хэдий болтол наадамчид, бөх сонирхогчид өөрийнх нь нутгийн бөх будилаан дээр давчихвал баярлаж, уначихвал нөгөө бөхийг нь харааж суух билээ? Эсвэл хиймэл зүлгэн дээр барилддаг болсноос хойш өвдөг тохой “шороодохгүй” учраас унасанд тооцохгүй байгаа юм уу? Тэгвэл яршиг хиймэл зүлгэн дээрээ нунтаг шороо асгаж байя.

 

Монгол үндэсний бөхийн холбооны үндсэн чиг үүрэг нь энэ спортыг олонд түгээн дэлгэрүүлэх, сурталчилахаас эхэлдэг байх ёстой. Үүнийг батлах хэдэн өгүүлбэр undesniidukh.mn сайтад МҮБХ гэдэг цэс рүү ормогц харагдана. Тус тайлбарт “МҮБХ-ны эрхэм буюу язгуур зорилго нь монгол үндэсний бөхийн олон зууны турш хөгжин дэлгэрэх vндсийг бvрдvvлэх явдал юм. Энэ хvрээнд тавигдах гол зорилго нь vндэсний бөхийн дэвшилтэт уламжлал, ёс горимыгбатжуулан хөгжvvлэх, бөхийн залгамж vеийг тодруулан бэлтгэх, vндэсний бөхийг өөрийн оронд болон гадаад орнуудад сурталчлан алдаршуулах явдал мөн” хэмээгээд цааш үргэлжлүүлэн

 

“Үндсэн зорилт нь:

  • Бөхчүүд, засуул, цэцдийн нийгмийн асуудлыг шийдэх, тэдний хөдөлмөр хамгааллыг хангах

 

  • Бөхчүүдийн нэр хүндийг хамгаалах

 

  • Бөх болон үзэгчдийн харилцан хvндэтгэл, соёлт харьцааг төлөвшvvлэх, эв нэгдлийг хангах

 

  • Бөх болон бөхийн барилдааныг ямар нэгэн байгууллага хэсэг бvлэг хүмүүсийн явцуу зорилгод үйлчлүүлэхгүй байх” гэж цагаан дээр хараар бичсэн байх юм.

 

Тэгвэл МҮБХ энэ үндсэн чиг үүрэг, зорилтоосоо нэгэнт хазайгаад уджээ. Учир нь дээрх гурван маргаантай барилдаанд бөх сонирхогчид нутаг усаараа талцаж хэрэлдээд чухам нөгөө бөх нь л луйвардсан юм шиг хүндэлж хайрладаг адилхан нэг бөхөө жудаггүй, луйварчин зэргээр дуудаж, сүүлдээ баруун, төвөөрөө хуваагдаж хэрэлдэх нь холгүй юм болдог. Энд бөхийн нэр хүндийг хамгаалах ямар ч ажиллагаа анзаарагдсангүй, бөх болон үзэгчдийн харилцан хүндэтгэл, соёлт харилцааг төлөвшүүлэх ямар ч шийдтэй алхам байсангүй, барилдаан болгоны дараа бөхчүүдээс дутахгүй муулуулдаг хөлийн цэцэд, засуулуудын хөдөлмөрийг хамгаалах шинэ ажил ч харагдсангүй. Ийм байсаар байтал ажил хэвийн гээд үргэлжлүүлээд л яваад байхуу? Тэгвэл аймаг, сумдын бөхийн холбоод, Их эе, цэцдийн зөвлөл, тэргүүн, тэргүүлэгчдийн хурал гэсэн бүтэцтэй тус байгууллагын доод нэгжүүдээс эхэлж шаардлага яагаад тавьдаггүй юм бол? Шинэчлэл хийхгүй бол маргааш танай аймаг, сумын бөхөд ч ийм будлианы хохирогч болох аюул байгааг л хэлэх гээд байна. Монгол бөхөд хайртай Монгол түмэн хэзээ болтол хайртай бөхчүүдээ харааж, нутаг усаараа талцаж, хөгжин дэвшихгүй байгаа холбооны алдааг нүдэн балай, чихэн дүлий мэт өнгөрөөсөөр байх вэ?

 

Өвдөг тохой шорооддог өнө эртний Монгол бөхөө санагалзсан хүн ганц надаар тогтохгүй байгаа байлгүй. Баруун, зүүн, төв гэлтгүй бүгдээрээ нэгдэх хэрэгтэй болчихсон юм бишүү бөх сонирхогчид оо.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
сумын заан:
Харцага ,гарьд цолыг болиочээ.уламжлалаа хадгалаад начин,заан,арслан,аварга,даян,дархан аварга гээд болоошдээ.начин,заан цолны үнэлэмж байхгүй боллоо.Эрэмлээд л явна биздээ.Улсын өсөх идэр начин гэхээр гоё сонсогдож байгаа биздээ.одоо авсан харцагаа заан,гарьдаа арслан болгооч.6-давсан заан,7-хоёр удаа давсан арслангууд зөндөө байна.Дүрмэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй 3-удаа 5 1 удаа 6давсан бөхөд заан,2-удаа 62-удаа 5давсан бөхөд заан 2удаа 82-удаа 7-давсан3удаа 8-давсан бөхөд арслан гэх мэт аварга бол заавал түрүүлсэн байх ёстой гэж дүрмэндээ өөрчлөлт оруулах нь зөв.одоо байгаа гардуудын олонхи нь арслангийн эрэмбэтэй шүү
2017-08-08
Зочин:
harin tiimee. Davsan baij margaagui bol judagtai gej yarihgui shuu. Zugeer l ene ih hel amnaas boloo bizdee. Ulsiin naadmaar avargaa hurtel luivarddag ni jinhene judaggui asuudal bish gej uu. 21 r zuund heden haraa ni guitsehgui hugshidiin shiidvereer Mongoliin ard tumnii naadmiig shiidej baina. Ene shudarga yos bish. Hyanaltiin kamer zaaval baih yostoi. Zalhai hun, nutag usnii uzemjeer shuumeergui bna
2017-08-08
Зочин:
Уг нь ард түмэн бөхийн барилдаанд дуртай байсан юм. Энэ бол өнгөрсөн түүх. Одоо бол хамгийн адгийн новш, арчаагүй эрчүүд бол бөхчүүд гэсэн ойлголттой болсон.
2017-08-08
зочин:
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
2017-08-08
зочин:
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
2017-08-08
Зочин:
Chi shudarga baij sur l daa, burentugsiin uvdug haana yavj baina ain
2017-08-08
Зочин:
олимпын аварга маань тэгээд маргаж зогсдог эр хүн биш юм.Юун даншиг дэлхий энэ хүнийг мэднэ шүү дээ. Уул шугаман даа аврага маань давсан юм шиг. Тахимаа сайхан өгч харагдана лээ .Санж энэ тэр гээд тахимаа өгдөггүй маргаж новширдог мөн ч олон нөхөр бий шүү.Үлгэр дууриа лал аваачээ.
2017-08-08
Зочин:
Монгол үндэсний бөх одоо бол ямар ч сонирхол байхгүй болсон доо!
2017-08-08
zochin:
estoi unen yum bichsen bna er ni bagadaach boltugai gants neg gar zoruulj yawsan hun boh hunii hund hetsuu hodolmoriig oilgono buten jil hols huch tsag hugatsaa ger bul ur huuhed etseg eheech umartan negen uzuurt setgeleer zutgej zutgej gantshan odor uneluulehdee shudarga busaar gadnii hen negen buruutai etgeedees bolj hohirno gedeg uneheeriin haramsaltai bdag ter bugdiig dotor ni bga ni baitugai hajuu hondlongoos harahad uneheer haramsaltai bdag ter bugdiig harj sonsoj mederch bga noloolj chadah hun bur negiig bodoj 2iig tungaaj bohchuudiinhee tedend hamaatai hun buriin tsaashlaad uzegchid hogjoon demjigchdiinheech gesen erh ashgiig hamgaalsan shiidwer gargana gedegt itgeltei bna mongolchuud bid nar chin ueiin ued ono monhod bohoon deedlen zow zohistoi sain shiidweruud gargasaar irsen ulamjlaltai ard tumen bilee bid bugdiig mongoliin maani ard tumeng mongol bohion bosoo tsagaan hiimori ono monhod iweej bh boltugai zow shiidwer zow gargalgaa garma gedegt ergelzehgui bna Mongol ulsiin
2017-08-08
Зочин:
Шилбэ Бүрнээ шээс бүрнээ гэж та нар мэдэх үү
2017-08-08
Зочин:
Чи зөв хэлсэн байна.
2017-08-08
Зочин:
Үнэн хэллээ
2017-08-08
Зочин:
Пүрэвдагвын Тохой хүрээгүй байна малнуудаа тохой хүрсэн зургийг нь та нар хауулчихаач. сэвс бүрэнтөгс гөлөгийн шилбэ өвдөг гээд түрүүлж хүрсэн байна
2017-08-08
Зочин:
Chi shudarga baij sur l daa, burentugsiin uvdug haana yavj baina ain
Зочин:
Шилбэ Бүрнээ шээс бүрнээ гэж та нар мэдэх үү
Зочин:
Чи зөв хэлсэн байна.
Зочин:
zuni naadmaar Monhbat avarga 4-iin davaand bas ovdoglood bosoj ireed dairsaar baigaad tahimaa avaad yavsan.
2017-08-08
Зочин:
Үнэн хэллээ
Зочин:
Za arhangain Hun gelgui uneheer shudarga saihan bichij yag l iim yum bolson doo , shudarga l baitsgaah yumsan, naadmaar tsol bai shagnal avah gej ulairdag yum baij gej bodiyo, gehdee ingeh ni medeej buruu l daa, getel saya gonchig yavaa, tsaash yavahgui baij ulaan tsaim unachihaad davaa avah yum, tuvshee Avarga shudargaar davaagaa avsan Bol turuu buh boloh ch baisan yum biluu hen medlee
2017-08-08
Зочин:
TOkhoy , uwdug ni khurchikhsen bukh l ukhamsraaraa unasnaa khuleen zuwshuurdug l baykh yostoy yum bish uu?ter ganjad biluu selem chi biluu nukhur shig guriigeed guygeed baykhguy l bol
2017-08-08
Батаа:
Би тийм айхтар бөхийн хорхойтон биш. Монгол хүн байна даа барилдаан таарвал үзчихнэ. Хэрэг болгож зааланд очдоггүй л тийм хэмжээний л сонирхохч . . . Бөх үздэг хүмүүс хоорондоо ярихдаа тэр энэ төдийн даваанд тэгж найраад төдийг авсан өгсөн, мөнгөний начин заан гэж ярилцах . . . тэгэхээр тийм юм үзэж цагаа барах хэрэг байдаг юм уу? тэгээд дээр бичсэн юмыг харахаар бүр хэлэх үг алга даа. . .
2017-08-08