Ерөнхийлөгчийн спортлог төрх

img

 

"Будапешт-2017" жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно.

 

Уг тэмцээнд манай улсаас оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг "Kusakura" компани тав дахь жилдээ ивээн тэтгэж ажиллахаар болсон бөгөөд өчигдөр /2017.08.07/ тамирчдад өмсгөлийг нь гардуулжээ.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, дэлхийн шилдэг жүдочдийн нэг, Грекийн домогт жүдоч Илиас Илиадис нар бэлтгэлийн зааланд байлцаж, тамирчдад амжилт хүсчээ.

 

Илиас Илиадис манай улсад /2017.07.31/  олон улсын жүдо бөхийн холбооны /IFJ/ томилолтоор  хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүдтэй уулзаж, туршлага хуваалцаж буй юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ЭНГИЙН САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. АРД ТҮМЭН ИХ ЮМ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ
2017-08-08
Зочин:
Өөр төрх байдаг юм уу?
2017-08-08