Норрис Коул Евролигт тоглоно

img

 

NBA-н Майами Хит багийн бүрэлдэхүүнд багтаж, тун боломжын амжилтыг гаргаж байсан хамгаалагч Норрис Коул Евролигт тоглохоор болжээ. Өнгөрсөн мягмар гарагт тэрбээр Израйлын хамгийн алдартай баг болох Маккаби Тел-Авивтай гэрээ байгуулсан байна.

 

Хятадын сагсанбөмбөгийн лигийн Шандон багт тоглож байсан тэрбээр NBA-н Майами Хит, Нью Орлеанс багуудад тоглож байсан юм. Өнгөрсөн III сард тэрбээр Оклахома сити тандер багийн мэдэлд шилжсэн ч дасгалжуулагчийн төлөвлөгөөнд багтаагүйгээс болж багаа орхисон юм.

 

Харьцангуй хожимдож мэргэжлийн сагсанбөмбөгт хөл тавьсан Норрис Коул NBA-н замналдаа 23 минутыг талбайд өнгөрүүлж , 7 оноо, 2.7 оновчтой дамжуулалт, 2 самбараас бөмбөг авалтыг дунджилсан байна.

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ