Өөрийгөө ялах 12-24 цагийн марафон болно

img

 

Энэ амралтын өдрүүдээр буюу 08 сарын 19, 20-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд Өөрийгөө ялах 12-24 цагийн гүйлтийн залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээний мандатыг өнөөдөр болон маргааш 14:00-18:00 цагийн хооронд тарааж байгаа юм.

 

24 цагийн гүйлт нь 08 сарын 19-ны 10:00 цагт эхлэх бол, 12 цагийн гүйлтийн гараа нь 22:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын тамирчид болон сонирхсон ард иргэд оролцож болох юм байна. Мандатын хувьд 12 цагийн гүйлтийн хураамж нь 20000 төгрөг харин 24 цагийн гүйлтийн хураамж нь 25000 төгрөгөөр олгогдоно.

 

Насны ангилалын хувьд 20-34, 35-49, 50-аас дээш нас гэсэн ангилалтай байгаа юм. Тэмцээний үеэр норматив болзлуудыг хангаж чадсан тамирчдад цол зэрэг олгоно.

 

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг болон мандат авахыг хүсвэл Монголын Үндэсний Олимпийн Хорооны 110 тоот хаягаар очиж уулзаж болох юм байна.

 

Б. Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
24 цагийн гуйлт хунд ямар хэрэгтэй юм бэ ингэж хуний толгойг эргуулж монго амбицаа дээшлуулэхээ боль онорбаяраа чи оор юм хийж чадахгуй л дээ зайлуул
2017-08-17